Товч танилцуулга

Манай үйлдвэр нь 2012 онд үүсгэн байгуулагдаад өнөөг хүртэл үр бүтээлтэй ололт амжилтаар дүүрэн ажиллаж Солонгос болон бусад улсад олон жил энэ чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулж, мэргэжил дээшлуулсэн төдийгүй мэдсэн сурснаа ашиглан Монголоо хөгжүүлье гэсэн сэтгэлээр дүүрэн хамт олноор багаа бүрдүүлсэн. Бид захиалагч нарынхаа хүссэн загвар хэмжээгээр нь зөвхөн таны болон бүх багийн гишүүдээс хэмжээ аван халаалтын хувцас болон тоглолтын хувцас урлан оёж, хүссэн лого, нэр, дугаар, гоёог чанарын өндөр төвшинд оёж, наан бүтэн цогц үйлчилгээ үзүүлдэг.

Бидэнтэй санаа нэг байгаа болон үндсэний үйлдвэрийг дэмжиж үйлчлүүлж байгаа тамирчид, клубууд, албан газрууд, хувийн болон төсвийн байгууллагууд, их сургуулиуд, оютан сурагчид та бүгдийн хувь нэмэрээр бид бүх төрлийн урлаг спортын баг тамирчиддаа болон ирээдүйн биднийг залгамжлах хүүхдүүддээ иж бүрэн хувцасаар ивээн тэтгэж нийгэмдээ эргээд тустай ариун үйлсэд хувь нэмэрээ оруулж байгаадаа баяртай байна.


Бүтээгдэхүүний чанар

Спорт хувцасыг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг Adidas, Nike, Asics, Mizuno үйлдвэрүүдийн материалаа авдаг даавууны үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг.

ШУТИС, ҮТДС, Нэхмэлийн хүрээлэн, Эрүүл мэнд, ноос ноолуурын сорилтын төвд үндсэн түүхий эд, давуу, материалаа судлуулан шинжлүүлж хүний бие ямар нэгэн гаж нөлөөгүй, биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой төдийгүй чанарын өндөр үнэлгээ авсан сорилын дүн бүхий 342 тоот гэрчилгээтэй.

  • • Бөөгнөрч ноолрохгүй
  • • Будаг гарахгүй
  • • Хүний биед гаж нөлөөгүй
  • • Хөлсийг өөртөө шингээхгүй хаядаг
  • • Биеийн тамирын хувцас хийхэд тохиромжтой
  • • Тухайн захиалагчийн биеийн онцлогт тохируулж загвар гаргах. г.м.

Нийгмийн хариуцлага

  • • “Monline”-ны үйл ажиллагааны нийт орлогын 10 хувийг Монголын нэрийн өмнөөс орж байгаа тамирчдыг ивээн тэтгэдэг.
  • • Үндэсний “Monline” үйлдвэрлэлээ дэмжигчдэд зориулан 10-20 хувь хямдардаг.
  • • Спортлог бяцхан дүү нартаа 20 хувийн урамшуулал.
  • • Эрүүл Монгол хөтөлбөрийг дэмжиж цогц хувцас хийлгэсэн хүн болгонд спорт цүнх бэлэглэх.
  • • Зүүн азийн аваргын тэмцээнд орлцон шигшээ багийн волейболын баг тамирчдад иж бүрэн дотуур гадуур хувцас.
  • • Казагстанд болсон хүндийн өргөлтийн шигшээ баг тамирчдад иж бүрэн хувцас.
  • • Монголын залуучуудын волейболын холбооны нийт тамирчдын иж бүрэн хувцас.
  • • Эрчим багийн хөлбөлбөгийн шигшээ багийн хувцас.
  • • Бокс, сагс, бадминтон, шатар, хокэй гэх мэт олон баг тамирчдаа ивээн тэтгэж хувцас хэрэглэлээр хангаад байна.